Өнөөдөр та бүхэнд P0171 кодтой алдааны тухай мэдэх зүйлсээ хуваалцая.
Гадуур ихэнх засварын газрууд тус кодыг оношлох,засварлах тал дээр сайнгүй харагддаг..
Air/Fuel Mixture System Lean буюу ядуу холимог гэсэн утгатай.
Дээрх зурган дээр 14.7:1 гэсэн агаар болон түлшний хамгийн зохистой харьцаа байгаа ихэнх автомашин үйлдвэрлэгчид энэхүү харьцаагаар программчилж үйлдвэрлэдэг.
Тиймээс P0171 код нь агаар болон түлшний зохистой харьцаа алдагдах үед гардаг. Түлшний систем сул буюу даралт муу байх эсвэл вакуум алдагдах буюу хаа нэг газраар тооцоолоогүй агаар орох мөн агаар болон түлшний системийн бохирдол гэх мэт олон шалтгааны улмаас энэ алдаа гардаг.
Хөдөлгүүр нь хэт бага түлш эсвэл хэт их агаар хүлээн авах үед CHECK Engine асдаг.
Хэрэв таны автомашины Check Engine ассан оношлогоо хийгдээд P0171 кодтой алдаа гарсан бол бидэнтэй холбогдоорой.Бид найдвартай засварлаж өгөх болно.
Comments
Post a Comment